Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт 21 булаг шанд ширгэжээ

G@Hz0p19'$ B10g: Ганга нуур, Оргихын булаг

2020 оны тооллогоор тус аймгийн хэмжээнд гол мөрөн 18, нуур тойром 19, рашаан 8, булаг шанд 63 бүртгэгджээ. Эдгээрээс 21 булаг шанд нь ширгэжээ.

Тооллогын ажлын хэсгийнхэн уст цэгийн ширгэлтийн шалтгааныг тогтоодог. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, малын хөлийн талхдалтаас үүдэлтэй байдаг. Булгийн ундарга багасахад л эхийг нь хашиж хамгаалах ёстой. Гэвч энэ ажлыг яг стандартын дагуу хийж чаддаггүй. Булгийн эхийг модоор хаших ёстой байтал ихэвчлэн төмрөөр хашдаг. Энэ нь дахин сэргэлтэд нь нөлөөлж байдаг гэдгийг Буйр нуур, Мэнэнгийн тал сав газрын захиргаанаас мэдээллээ.

Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Үүний хүрээнд орон нутгийн хэмжээнд мэргэжлийн байгууллагууд хамтран нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна гэдгийг Буйр нуур, Мэнэнгийн тал сав газрын захиргааны мэргэжилтэн Э.Болорцэцэг хэллээ.

Уст цэгийн тоо бүртгэлийг дөрвөн жилд нэг удаа явуулдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *