Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бэлх зусланд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

Өнгөрсөн шөнө зам тээврийн ноцтой осол гарч, нэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Бэлх зуслан орчимд экскаватор ачиж явсан ачааны машин осолдож, машинд явсан нэг иргэн амиа алдсан байна.

Ачааны машин зуслангийн замаар явж байхдаа замын хажуу руу орж, дээр нь ачсан экскаватор замын хажуугийн хашаа, байшингийн дээрээс унажээ. Тухайн үед машинд жолоочоос гадна нэг хүн явсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар жолооч нь амиа алдсан гэнэ. Харин осол гарсан газар хүн амьдардаггүй байсан тул азаар өөр хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учраагүй байна.

Энэ талаарТээврийн цагдаагийн албаны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Ийм осол гарсан. Хэргийн газар дээр шалгалт хийж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх тайлбарыг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *