Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 42 тусгаарлах байранд 2568 иргэн тусгаарлагдаж байна

УОК-ын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж ажиллаж байна. Өмнө нь байгууллага бүрд байдаг дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүллээ. “ковид-19”-тэй холбоотой асуудлаар 1800-1105 утсаар холбогдож, иргэд мэдээлэл авч болно.

Өнгөрсөн хугацаанд 136 удаагийн тусгай үүргийн нислэгээр 24.313 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6.710 буюу нийт 31.023 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан.

Харин гуравдугаар сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс өнөөдрийн байдлаар 9 удаагийн нислэгээр 1.013 иргэнийг татан аваад байна. Гуравдугаар сарын 24, 28, 21-нд Сөүл-Улаанбаатар, гуравдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатарын нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 42 тусгаарлах байранд 2.568 иргэн тусгаарлагдаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *