Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулийг үүрэг ажлаас чөлөөлжээ. Түүний оронд Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилсон байна. Тэрбээр 2016-2020 оны хооронд Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2020 оноос өдийг хүртэл ажиллажээ.
.