Хөвсгөл аймгийн Ханх сумаас 39 километрт Долоон уулын ойролцоо Хөвсгөл нуурын баруун урд эргийн орчимд өнөө өглөөний 6.00 цаг 42 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэв. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37535 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 185 удаагийн хөдлөлт болсон байна.