Өдрийн сонины 2021 оны 3 сарын 9 –ны дугаарт Н.Гантулга сэтгүүлч харилцааны соёлын стандарттай болох тухай нийтлэлд хүмүүс хоорондоо зөв мэндлэх тухай бичсэнд талархахын ялдамд жаахан дэлгэрүүлэх санал дэвшүүлж байна. Хариуцлага санаачлагатай иргэн, үр , хүүхэддээ үлгэр дууриалтай эцэг эх байхын тулд хувь бодигалын эзэмшвэл зохих Харилцааны соёл гэх ойлголтоддараах цөөхөн сэдвийг хамт ярьж, сурталчилж, контент зэргийг бүтээвэл ямар вэ ?
Ерөөсөө аливаа хүннийгэмтэйгээ, бусадтай байнгын харилцаатай байдаг учраас юуны өмнөчин сэтгэлээсээ ямарч хүнийг Хүндлэн дээдлэххүмүүжлийг эцэг эх, цэцэрлэг сургуулиасаа өвлөн авсан байх учиртай. Зөвхөн “ энэ хүмүүжил” л- харилцааны соёлын үндэс нь болдог. Бусдыг хүндлэн дээдлэх энэ үзэл, хүмүүжил нь Та хаа ч явсан, ямарч хүнийг өөртэйгөө , ээж аав, үр хүүхэдтэйгээ зүйрлэн үзэж, найрсаг хандаж, нүүр рүү нь эгц харж мэндлэж, асуултад нь хариулж, тус дэм болохыг хичээх учиртай.
Ингээд :1.Уулзсан учирсан хүмүүстэй сайхан мэндлэх нь: Эрхэмээ,..Та, … гуай зэрэг стандартгаргая,мөрдүүлье. Сайн байна уу,Амар байна уу,Өдрийн мэнд, оройн мэнд,Тавтай юу… олон сайхан үгээр мэндлэж болно. Аядуухан дуу хоолойгоор, нүүр өөд нь эгц харж байгаад, болвол инээмсэглэсхийгээд Амар мэндээ мэдэлцэхэд өөдөөстань хараал хэлэх хүн гарах уу ?
2.Хэн нэгэн Танд тус дэм болсон бол Талархал илэрхийлж сурцгаая. Сайхан цай аягалаж өгсөн гэргийдээ, таавчиг дөхүүлж өгсөн хүүдээ, гэрээ цэвэрлэсэн охиндоо, уулзах хүнийг тань зааж өгсөн жижүүрт, хувцасыг тань өлгүүрт өлгөсөн үйлчлэгч хүнд : Баярлалаа, Гялайлаа, Ямар сайн юм бэ,Сайхан цай байна,Талархая, хайртай шүү- гэх зэргээр толгой дохих, инээмсэглэх, зөөлөн дулаан харц, үг … түм бум байж болно. Ялангуйяа үйлчилгээний газрын ажилтан бусдад үйлчлэх үүргээ сайн биелүүлэхийн тулд бие, сэтгэл санаагаа бэлдэж,хүлээцтэй, бухимдал дургүйцэлзэргийг ил гаргахгүй, тайвширч, хэдэрлэхгүйгээр асуудлыг зохицуулж сурах ёстой.Энд сэтгэл зүйчид тайвшрах , хэлэх үгийг зааж чадна.
3.Та хэн нэгэнд төвөг удсан, хүлээлгэсэн, бусдыг шүргэсэн, гэнэт хаалга татсан гэхмэт тохиолдолд Уучлалт, өршөөл эрж сурцгаая. Энд бас стандарт гаргая, мөрдүүлье. Өчүүхэн үл ойлголцлоос хэн нэгний цаашдын амьдралын хувь заяа, эрүүл мэнд эрс буруу эргэх тохиолдол алхам дутамд гарч байгаа бусуу.Та хаа ч явсан бусдад саад тотгор учруулах, зөвхөн өөрийн эрх ашгийг дээгүүрт тавих ёсгүй.Энд замын хөдөлгөөнөөс эхлээд үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр бүгд хамаарна.
4. Ерөөсөө Иргэн нэг бүрийн биеэ авч явах соёлоос Хотын соёл эхлэнэ, бүрдэнэ. Хүвь хүн бүрийн соёлыг бүрдүүлэх анхан шатны мэдлэг, дадалнь – Ариун цэвэр, эрүүл ахуйн ойлголт, хэвшил юм. Тогтмол усанд ордог хүн бохирдсон хувцасаа дахиж өмсөхгүй. Цэвэрхэн ахуйд амьдарч сурсан хүн гадаа өмссөн гуталтайгаа гэрийн хоймор өөд зүтгэхгүй.Тэнд нялх хүүхэд мөлхөж байгаа. Зөвхөн гараа байнга угаах тухай өдөр бүр эмч нар яриад бүтэн жил гаруй боллоо. Хүн бүрийн эрүүл мэнд зөвхөн ганцхан үүнээс шалтгаална гэдгийг бат нот мэдүүштэй. Ковид – 19-ийг одоохондоо даваагүй байгаа ч гэсэн бусад халдварт өвчин буурсан үзүүлэлттэй байгаад бид урамшиж гэр бүлийнхэндээ өвчин халдаахгүй байхыг хичээмээр.
Товчхон хэлэхэд зөвхөн эдгээр 4-хөн ойлголтоос л Хувь хүний соёл эхлэнэ. Аливаа хүний соёлч байдал хүний үйл хөдөлгөөн бүрээс, харц нүүр царайны хувирлаарилэрч харагддагучраас хэд хэдэн диплом, торго дурдан, алт мөнгө, унасан машин зэргээс тодордог юм биш.. Ямарч өндөр албан тушаалтан бусдад ихэмсэг хандах, загнах, зандрах, чичлэх зэргээр хэнийг ч доорд үзэх ёсгүй. Алдаа дутагдал гаргасан ч байсан шүүмжилж , ажлаас халж болно. Таныг мянга мянган хүн , хамгийн гол нь хүүхдүүд харж байгаа. Танаас үлгэр жишээ авах болно. Соёлтой иргэн хаана ч хог хаяж, бусдыг харааж, шүлсээ үсэргэн хэрэлдэж маргахгүйгээр зарим жижиг зүйлийг тэвчин өнгөрөөж,шаардлага тавибал эелдэгээр хэлж чадаж байвал Та түүнийг гэгээрүүлж байгаа хэрэг.
Тамхины иш,хог ил задгай хаях тухай юмуу ганц нэг соёлгүйүйлдлийг сугалж авалгүй дээрх цогц ойлголтыг хамтад нь ярьвал илүү үр дүнтэй байх болов уу. Энд цэцэрлэг сургууль үүднээсээ хүүхдүүдээ хүлээж авахаас л эхэлж ,охидод хувцасаа өмсөх, тайлахад эрэгтэй ньтуслах, хаалга онгойлгож өгөх, урдаа оруулах зэргийг л хэвшүүлэхээс эхэлмээр.Бид дэлхийн сонгомол соёлоос суралцах ёстой биз дээ. Өвчин эмгэггүй үед жилдээ 9 сарын турш нэг цэцэрлэг, сургууль, ангид сурч байгаа хүүхдүүдэд эдгээрийг хэвшүүлэх стандарт байж болно шүү дээ. Зарим үедэр хүний соёлын түвшинг ерөөс эмэгтэй хүнд хандах хандлагаар нь хэмжиж болно. Эмэгтэй хүнийг хүн төрөлхтөний “Сайхан хэсэг , эрэгтэй хүнийг Хүчтэй хэсэг нь” гэж нэрлэдэгучраассайхан, эмзэг хэсгээ хамгаалах үүрэг нь эрэгтэйчүүдэд оногддог болохоор гэрийнтүшиггэж Монголчууд үздэг юм. Тэгэхээр хүчирхийлэл огтбайхгүй байх ёстой.
Улаанбаатар хотын соёлын тухай стандарттай болох цаг ойртсон биз..Ойрын жишээ авахад хэдхэн жилийн өмнө Москва хот эрэгтэйчүүд- индүүдээгүй бохир хувцастай, Эмэгтэйчүүд үс зүсээ будаж янзлахгүйгээр\макияжгүйгээр\ гудамжинд гарахыг , Бээжинд тамхины иш , шүлс гудамжинд хаяхыг хориглосон захирамж гаргаж байсныг дурдахад илүүдэхгүй болов уу.
Г. УЛААН.\ Монголын эмэгтэйчүүдийн хорооны ахмад ажилтан\