Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ.
Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед хэвийн горимд шилжлээ.