Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн халдварыг анх удаа сумын эмнэлэгт эмчиллээ

Коронавирусийн халдвар авч, Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 нь эдгэрч, өчигдөр (2021.03.15) гэрийн тусгаарлалтад шилжжээ.

Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан, халдварыг сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол боллоо.

Одоогийн байдлаар Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *