Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайж байна

158800504_3752875174803771_2658069971492518951_o.jpg

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Алба хаагчид 579 хүнийг эсэн мэнд олсон бол 17:00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Салхи шуурганы улмаас Архангай аймагт-1, Дундговь аймагт-9 иргэн нас баржээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *