Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Оюу толгой”-д коронавирусийн нэг тохиолдол батлагдав

“Оюу толгой” компанид коронавирусийн сэжигтэй тохиолдлын лабораторийн давтан шинжилгээний хариу эерэг гарчээ.

Энэ талаар ЭМ-ын сайд С.Энхболд “Оюу толгойд нэг тохиолдол батлагдсан. Тус иргэнийг нийслэлд авчирч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарлан, хариу арга хэмжээг авч байна” гэлээ.

Уул уурхайн экспорт манай улсын төсвийн орлогод онцгой үүрэг гүйцэтгэдэг. Иймд экспортыг таслахгүйн тулд Өмнөговь аймагт PCR шинжилгээ хийх лаборатори байгуулсан юм.

PCR-ын шинжилгээ авах шаардлагатай иргэдийн шинжилгээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бүрэн хийгдэж дуусаагүй тул АОК-той зөвшилцөж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 хоногоор хойшлуулж байна гэж өчигдөр тус сумын Онцгой комиссоос мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *