Энэ амралтын өдрүүдэд вакцин хийж буй эмч, ажилчдад нэг удаагийн аягаар хоол өгч буй асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаад байгаа.
Энэ асуудлаар ЭМ-ийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Эмч нарт өгч буй хоолны асуудал нь БЗД-т байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан. Энэ бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж байгаа эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, ЭМ-ийн төв нь хариуцах ёстой байдаг” гэж мэдээлжээ.