Categories
мэдээ цаг-үе

НОК: Нийслэлийн авто замын хөдөлгөөнийг 23:00 цагаас 06:00 хооронд бүрэн хязгаарлана

Бэлэн байдлын зэрэглэлийг нэг түвшнээр ахиулсантай холбоотойгоор Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын даргын захирамж гаргажээ.

Улбар шар түвшинд гуравдугаар сарын 15-ны өглөөний 06:00 цагаас эхлэн гуравдугаарс сарын 28-ны 06:00 цаг хүртэл шилжих юм. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын хүн тээвэр, авто тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар 23:00 цагаас 06:00 хооронд бүрэн хязгаарлах юм байна. Эмнэлгийн тусламж, буяны үйлчилгээ зэрэг тусгай зориулалтын үйлчилгээний автомашин энэ цагт тусгай горимоор зорчино.

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг 07:00-22:00 байхаар тогтоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *