Categories
мэдээ

Хаврын улиралд хэрхэн дархлаагаа дэмжих вэ?

Өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол дархлааны системийн үйл ажиллагааг дэмжих явдал юм. Дархлаа гэдэг нь хүн бүрт байдаг бөгөөд гадаад биетүүдээс бие махбодийг хамгаалах үйл ажиллагаа, урвалыг хэлнэ. Хэрвээ бид дархлааны системийн хэвийн ажиллах горимыг алдагдуулан, нөхөн сэлбэх арга хэмжээ авахгүй байх тохиолдолд бидний бие өвчилж энэ нь цааш даамжирсаар хавдрын эсийг төлжүүлэх сөрөг үр дагавартай.

Дархлаа яагаад мууддаг вэ?

Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, идэж, хэрэглэж байгаа эд зүйл бидний дархлааны системийг өвчлүүлэх гол хүчин зүйл болж байдаг ба бид өөрсдөө ч үүнийгээ тэр бүр анзаарч, анхаарал тавьдаггүй. Тэгвэл ямар үйлдлүүд бидний дархлааны системийг гэмтээдэг талаар авч үзье.

  • Нойр дутуу байх
  • Сахарын хэрэглээгээ ихэсгэх
  • Шингэн дутагдах
  • Эмийн хэрэглээ ихсэх
  • Д амин дэмийн дутагдал үүсэх
  • Стресст өртөх
  • Архи, тамхи хэрэглэх
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэх
  • Өөх тосны дутагдалд орох
  • Шим тэжээлгүй хоол хүнс ихээр хэрэглэх

Дархлаа сулрахад ямар шинж тэмдэг илрэх вэ?

Дархлааны систем муудсанаар бидний биед олон сөрөг шинж тэмдэг илэрдэг бөгөөд, ямар шинж тэмдэг илэрдэг талаар тодорхой мэдлэгтэй байх нь тухайн өвчнөөс өөрийгөө болон өрөөлийг урьдчилан сэргийлэхэд нэн ач тустай. Дархлаа суларснаар бидний биед дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Өвчлөмтгий болно
  • Хоолондоо дургүй болох
  • Харшламтгай болох
  • Нозоорч нойр хүрэх
  • Ядаргаанд орох
  • Сульдах
  • Толгой өвдөх
  • Нойргүйтэх
  • Идэвхи буурах

гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд өөрийн дархлааг дэмжих эмийн болон, эмийн бус агуудаас сонгон эмчилгээ хийх нь чухал.

Дархлааг хэрхэн сайжруулах вэ?

Дархлаагаа сайжруулахад биднээс өдөр тутамдаа хийдэг, хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө дараах аргуудаас амьдралдаа хэвшүүлээрэй.

  • Биеийн тамир, спортоор хичээллэх
  • Өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах
  • Байгалийн гаралтай эм бэлдмэл хэрэглэх
  • Витамин С, D, E, В ийн төрлийн витаминаар баялаг хүнс хэрэглэх
  • Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх
  • Архи, тамхины хэрэглээг хязгаарлах
  • Сайн чанарын өөх тос хэрэглэх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *