Сүхбаатар дүүрэгт вакцинжуулалтын байнгын дөрөв, түр хоёрцэг ажиллаж байна. Эдгээрт 12 багийн 105 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, Засгийн газар, ЭМЯ-наас батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр 2358 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
Үүнд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ажилтан, түрээслэгчид, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдыг тус тус вакцинжуулах юм.