Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.03.08/ хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Нэгдүгээрт, бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай газарт хэсэгчилж хязгаарлах хэлбэрээр ажиллана. Хоёрдугаарт, маргаашнаас вакцинжуулах ажлыг эхлүүлнэ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд насанд хүрсэн иргэдээ бүрэн дархлаажуулж дуусна. Аюулгүй, өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Гуравдугаарт, халдвар хамгаалалтыг сайжруулах, зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллах чиглэл өглөө” хэмээн онцоллоо.
Харин Эрүүл мэндийн сайд Э.Энхболд “Маргаашнаас вакцинжуулалт идэвхтэй явагдана. Эхний ээлжид буюу маргааш 15800 хүн халдваргүйжүүлэлтэд хамрагдана. Гуравдугаар сарын 10-наас худалдааны салбар, 11-нээс багш нарт вакцин хийнэ. Нийт 85 цэгт вакцин хийж эхэлнэ” гэсэн бол Шадар сайд С.Амарсайхан “Цаашид 4.5 сая вакцин хэрэгтэй. Вакцин татан авалт төлөвлөгөөний дагуу явна. Төлөвлөгөөгөөр долдугаар сарын 01 гэхэд бүрэн халдваргүйжүүлж дуусна” гэх мэдээллийг өглө