Categories
гадаад мэдээ

АНУ-д төрөлтийн түвшин буурчээ

Дэлхийн дахиныг хөл хорионд оруулсан цар тахлын улмаас гэр бүлийн гишүүдийн гэртээ байх хугацаа ихэссэн ч АНУ-д төрөлтийн түвшин буурсан байна.

Тус улс дахь төрөлтийн түвшин арав гаруй жилийн турш буурч байгаа бөгөөд 2019 он сүүлийн 35 жилийн хугацаанд хамгийн цөөн төрөлт бүртгэгдсэн жил болжээ. Энэ тоо 2020 онд ч буурсан бөгөөд үргэлжлүүлэн 2021 онд таамаглаж байснаас 300 мянгаар цөөн хүүхэд төрөх магадлалтайг Брүүкингс Институт судалгааны төвөөс танилцуулсан байна.

Үүнийг цар тахлын үед үүссэн эмэгтэйчүүдийн тогтвортой бус хөдөлмөр эрхлэлттэй холбон тайлбарлаж байгаа аж. Өнгөрсөн жилийн судалгаагаар АНУ дахь хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн хувь эрэгтэйчүүдээс их байсан боловч энэ тоо 57 хувиар буурсан байна.

Брүүкингс Институтийн судлаач Мелисса Кирни, Филип Левин нарын хэлснээр “эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл сул байгаа үед төрөлтийн хувь буурч, хөдөлмөрийн зах зээл сайжирвал төрөлт нэмэгддэг” ба ихэнх хосууд цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас үүдэн жирэмслэхээ хойшлуулсан аж.

Түүнчлэн Google-ийн судалгаагаар жирэмслэлттэй холбоотой хайлтууд цар тахлын үед эрс багассан байна. АНУ-ын 32 муж дахь төрөлтийн түвшин дунджаар 4 хувиар буурсан. Үүнээс Калифорни мужид 10, Хавай мужид 30 хүртэлх хувь байгаа юм.

Б.Ирээдүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *