Categories
мэдээ улс-төр

Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна

Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

УОК-ын Шуурхай штаб бүтэц бүхэлдэхүүнээ шинэчлэн, ЭМЯ-аас ОБЕГ-т шилжин үйл
ажиллагаагаа явуулж буй юм.

Улаанбаатар хотод сүүлийн сарын хугацаанд гарсан коронавирусийн халдварын 21 голомт өндөр идэвхжилтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Тэрээр, “Аймгуудад халдвар шинээр бүтгэгдэж байгаатай холбоотойгоор шаардлагатай сорьцыг хуваарилж эхэлж байгаа юм байна.

Төв аймагт халдварын 4 тохиолдол батлагдсантай холбоотойгоор 5000 хүнд PCR шинжилгээ хийх шаардлагатай болсон талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Тус аймаг дотоод нөөцөөсөө 4000 хүнд шинжилгээ хийх боломжтой бол 1000 сорьц шаардлагатай байгааг ЭМЯ-наас хүсчээ.

Мөн гадаадаас ирсэн иргэдийн 10 хоног тусгаарлаад 4 хоног гэрийн ажиглалтад гаргаж байгаа бол дотоодын иргэдийг 7 хоног тусгаарлаад гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна. Шинжилгээг гаднаас ирсэн иргэдээс найм дахь хоног, дотоодын иргэдийг зургаа дахь хоног дээр нь авч байгааг хэллээ.

Өчигдрийн байдлаар нийслэлд хэсэгчлэн хөл хорьсон зургаан байршилд 1200 гаруй өрхийн 3000 гаруй хүн хөл хорионд байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *