Categories
мэдээ нийгэм

Далай лам Монголчуудад зориулж ном айлдана

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гуравдугаар сарын 11-ний өдөр Монголын цагаар 11.30 цагаас Монголын залуучуудад зориулан “Бурханы шашин ба шинжлэх ухаан” сэдвээр айлдвар айлдах ба залуучуудын сонирхсон асуултанд хариулна.

Мөн гуравдугаар сарын 12,13-ны өдрүүдэд Монголын сүсэгтнүүдийн хүсэлтээр “Наландын 17 бандида нарын соёрхол”, Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номуудыг тайлбарлан айлдаж, сүсэгтнүүдийн асуултанд хариулах ба Айлдвар Монголын цагаар 11:30-13:00 цагийн хооронд болно.

Уг номын айлдвар төвөд хэлээр явагдах ба монгол, англи, хятад, хинди, франц, орос, испани, вьетнам, япон, солонгос, герман, португали, итали, непал хэлээр орчуулагдана.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын албан ёсны цахим хуудас https://mn.dalailama.com/live болон фейсбүүкийн https://www.facebook.com/Dalai… хуудсаар шууд дамжуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *