Коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна.
Өнгөрсөн 24 цагт л гэхэд шинээр 67 хүнээс коронавирусийн халдвар батлагдсанаас нэг нь Архангай аймаг, 4 нь Төв аймагт хамаарч байна. Ийнхүү Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 2374 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дараах 6 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Үүнд:
1. СХД: 19-р хороо, 8в байрны 3-р орц
2. ХУД: 15-р хороо, Рапид харш 7-р байр 1-р орц
3. ХУД: 21-р хороо, Үндсэн хуулийн цэц 481-р байр
4. ХУД: 21-р хороо, Буянт-Ухаа 2 1042 хотхон
5. БГД: 25-р хороо, 301-р байр
6. БГД: 6-р хороо, 42-р байр, 2-р орц