ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21626 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 67 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ.
Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байна” гэлээ.