Шинэ Зеландын эрэгт 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт
болсон талаар тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний агентлаг мэдээлжээ.
Газар
хөдлөлтийн голомт тус улсын Факатане хотоос 1100 километрт бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас цунамийн аюул нүүрлэж болзошгүй талаар тус улсын
Гамшгаас хамгаалах үндэсний агентлаг мэдээлжээ. Улмаар оршин суугчдыг эргийн
бүс нутгийг орхин явж, голоос аль болох хол байхыг анхааруулсан байна.
АНУ-ын
Геологийн албанаас мэдээлснээр өнгөрсөн хоногт Шинэ Зеландад 6.5 болон 7.4
магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн ч удаа бүртгэгджээ. Шинэ Зеландын эрэгт
байнга газар хөдөлдөг. Өнгөрсөн нэгдүгээр сард 5.8 магнитудын хүчтэй газар
хөдөлсөн бөгөөд голомт нь Данидин хотоос баруун өмнө зүгт 851 км-т, Блафф
хотоос 680 км-т тус тус бүртгэгдсэн байна. 2019 оны дундуур Л Эсперанс арлаас
зүүн хойд зүгт 103 км-т 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.