Categories
мэдээ нийгэм

Өчигдрийн байдлаар 15432 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр вакцинжуулалтын явцын талаар мэдээллээ. Гуравдугаар сарын 4-ний байдлаар дархлаажуулалтын 20 цэгт 15432 хүнийг вакцинд хамруулжээ.

Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд оролцож байгаа бусад салбарын мэргэжилтэн, ажилтнууд болон онцгой ажил мэргэжлийн хүмүүс хамрагдсан байна.

Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 10148, бусад салбарын 3568 хүнд вакцин тарьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *