Аргын тооллын гуравдугаар сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 22, Онгоц одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 7:25 цагт мандан, 18:42 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал (16:49 цагт)-д эхэлнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.