Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдрийн сонинд “МАН арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байсан юм” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор хошууч Т.Сүхбаатар “Монгол цэргийн түүх зуун жил биш 8000 жилийн тэртээгээс яригдана” хэмээн I, IV нүүрт өгүүллээ.

Ардын Их хурлын дарга асан, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав “Аль аль намынх нь хувьд нэгдье гэсэн санал нэг мөр байгаа” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Бидний мэдэхгүй амьдрал хаалганы цаана байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “МАН арваад жилийнхээ ойг тэмдэглэх хэрэгтэй байсан юм” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Өлзийбаяр “Хуйвалдаанаар эвлэрэхийг зөвшөөрөхгүй” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Өмнөд Монголын соёлын холбооны ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “Өмнөд монголчууд эх хэлтэйгээ салах ёс хийсэн гунигтай, шимшрэм үйл явдал боллоо” хэмээснийг XI нүүрнээс уншаарай.

МУГЖ Т.Ариунаа “Бид хоёрыг иргэдийн минь халуун дулаан илч төөнөж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *