ОУОХ-ны тэргүүн Томас Бах Олон улсын хүндийг өргөлтийн холбооны (IWF) удирдлагыг хатуу шүүмжиллээ. Өмнө нь ч олон удаа шүүмжилж байсан ч энэ удаад тун хатуу мэдэгдэл гаргасан юм.
Бах тус холбоог допингийн эсрэг дүрмийг дагахгүй, тамирчдын дуу хоолойг сонсохгүй, шинжээчдийн зөвлөгөөг хүлээн авахгүй байна гэж шүүмжлээд хэрэв байдлыг засахгүй бол 2024 оны олимпын наадмаас эхлэн хүндийг өргөлтийг олимпын хөтөлбөрөөс хасах болно гэж анхаарууллаа.