Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Алматы руу тусгай нислэг үйлдэнэ

Казахстанд байгаа иргэдийн хүсэлтээр Алматы руу өнөөдөр /2021.02.27/ “Хүннү Эйр” компани тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

Тодруулбал, Казахстан руу Монгол Улсын хөлбөмбөгийн болон жүдо бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх боломжийг нь олгох үүднээс нислэг хийхээр болсон юм.

Дээрх онгоц буцахдаа Алматы хотоос 85-90 орчим иргэнийг эх орондоо авчрах юм. Харин ирэх гуравдугаар сард нийт 12 нислэг үйлдэнэ. Үүнээс Сөүл рүү зургаан удаагийн нислэг үйлдэхээс хоёр нь зөвхөн транзит юм. Дашрамд дурдахад, Улсын Онцгой комиссын ээлжит хурлаар гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлан давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлах, хэрэв хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд төлбөрөө төлөөд байрлах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудалд 100-270 мянган төгрөгийн хооронд байрлуулах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *