Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 6808 хүн дархлаажуулах вакцин хийлгэжээ

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байгаа. Эхний ээлжинд 16 байгууллагын 14 мянга гаруй ажилтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 6.808 хүн вакцин хийлгээд байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Үүний 561 нь хариу арга хэмжээний багт ажиллаж буй стратегийн ач холбогдолтой үйл ажиллагаа гүйцэтгэж ажилчид юм.

Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан гзар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Энэ зовиурууд 2-3 хоногийн дараа арилж байгаа бөгөөд энэ нь дархлаа тогтож буйн шинж тэмдэг гэв.

Мөн тэрээр “Хэдийгээр дархлаажуулалтын ажил эхэлсэн хэдий ч иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, олноороо цуглахгүй, золголт хийхгүй байхыг зөвлөж байна. Хаврын улиралд дархлаа суларч, ханиад томуугийн дэгдэлт гардаг учир онцгой анхааралтай байх хэрэгтэй” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *