Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Даба-Жалсан Чирипов: Надад Монголтой холбоотой халуун дулаан, сайхан дурсамж их бий


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов хоёрдугаар сарын 19-нд Монгол Улстай харилцах, хамтын ажиллагааг хариуцах сайд хэмээх шинэ албан тушаал гаргаж, Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг томилсон байна.

Буриадын тэргүүн холбогдох зарлигт гарын үсэг зурсны дараа өдөр тэрбээр үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ. Энэ талаар Буриад улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна. Чирипов Даба-Жалсан Шагжиевич бүс нутгийнхаа улс төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн бөгөөд Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан нэгэн. Тэрээр 1962 онд Буриадын Курумкан дүүргийн Аргада тосгонд мэндэлжээ. Түүнтэй холбогдож дараах тодруулгыг авлаа.


No description available.-Юуны өмнө шинэ албанд томилогдсонд баяр хүргэе?

-Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа.

-Буриад улсад Монгол Улстай харилцах, хамтын ажиллагааг хариуцах сайд хэмээх шинэ албан тушаал бий болсон нь монголчуудын анхаарлыг татаж байна. Та өөрийгөө танилцуулж болох уу?

-Намтар, түүхийнхээ талаар товчхон дурдахад, би Буриадын хойд хэсэг оршдог Курумкан дүүрэгт төрсөн. Багш болон хууль эрхзүйчээр суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, дунд сургуулийн захирлаар ажиллаж байлаа. 1992 оноос хөдөө аж ахуйтай холбоотой бизнест хөл тавьж, хувийн аж ахуй эрхэлж эхэлсэн л дээ.

-Таныг Монголд бизнесийн зорилгоор хэд хэдэн удаа ирж байсан гэж сонссон?

-1999, 2001 онд Монголд очиж Булган аймгаас үхэр худалдаж авсан юм. Тухайн жилүүдэд Айнек голоор дамжин Закаменскийн мах боловсруулах үйлдвэрт 3000 гаруй толгой мал нийлүүлсэн юм даг. 2002 онд үр тариа, тэжээлийн ургамал тариалах зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэр байгуулж байлаа. Манай компани 2009 оныг хүртэл Монголд улаанбуудай, овъёос нийлүүлж байсан. Бас хурдан морины тэжээл ч нийлүүлж байлаа.

No description available.No description available.







-Тэгвэл та Монголтой, монголчуудтай харилцаж ирсэн, олон салбараар холбогдож байсан туршлагатай хүн юм байна?

-Ер нь Монголтой холбоотой халуун дулаан, сайхан дурсамжууд их бий. Монголд миний маш олон найз байдаг.

-Та хашиж байсан албан тушаалуудаа дурдвал?

-2009-2014 онд Курумкан мужийн даргаар ажиллаж байсан. 2014-2021 онд Буриадын Засгийн газрын Орлогч дарга, Буриад улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдаар ажилласан.

No description available.

No description available.

No description available.


www.admin.dnn.mn


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *