Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 461 мянган иргэнд шинжилгээ хийсэн байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г эхлүүлэхэд маш олон хүн эргэлзэж байсан. Төрийн албан хаагчид Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж сайн ажиллалаа. Төрийн байгууллагын албан хаагчдаас нийт 62336 шинжилгээг амжилттай зохион байгуулсан.

Анх 411 мянган сорьц авна гэж төлөвлөж байсан бол өнөөдөр 461 мянган хүнд шинжилгээ хийсэн байна. Энэ сарын 23-н гэхэд 535 мянган шинжилгээ авч төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх юм. Энэ нь халдвар хамгаалалгүй болчихлоо гэсэн үг биш. Халдвар голомтлон гарсан эсэхийг л судалсан гэж ойлгож болно. Тиймээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд тулгуурлан вакцинжуулалтаа энэ сарын 23-наас эхлүүлнэ. Үүнтэй холбоотой зөв мэдээ мэдээллийг иргэдэд өгөх нь зүйтэй. Засгийн газрын бүх гишүүд болон УОК анхаараарай.

Иргэдийн дэмжлэгтэй энэхүү ажлыг хийх ёстой. Албадаж болохгүй. “Нэг өрх-Нэг шинжилгээ” УОК-ын дүгнэлтэд үндэслэн Улаанбаатар хотыг улаан бүсээс шар бүсэд шилжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар УОК, НОК хамтран нарийвчилсан арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд цагдаагийн байгууллагын үүрэг оролцоо их чухал. Ямар нэгэн байдлаар хүнд суртал гаргах ёсгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *