Categories
мэдээ нийгэм

“Гар халдваргүйжүүлэгч, угаалгын нунтаг зэрэг ариутгалын бодисыг хувиасаа гаргаж байна” гэв

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр явагдаж буй “Нэг хаалга- Нэг шинжилгээ” ажлын явцтай өнөөдөр /2021.02.21/ танилцлаа.

Тус дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр сургууль дахь цэгт шинжилгээ өгөх иргэд хоорондын зайгаа баримтлан дугаарлаж зогсжээ. Шинжилгээ авах багийнхан “Иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байна. Өглөөнөөс хойш 460 гаруй хүн шинжилгээ өгсөн” гэж танилцуулав.

Шадар сайд ЗГ, УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилт газар дээр ямар байгаатай танилцах үеэрээ ямар хүндрэл бэрхшээл байгааг шинжилгээ авах багийнхнаас тодруулахад “Ариутгал халдваргүйтгэлийн бодис хангалтгүй. Гар халдваргүйжүүлэгч, шингэн саван, угаалгын нунтаг зэрэг ариутгалын бодисыг хувиасаа авч байна. Хоёрдугаар сарын 1-нээс хойш удирдлагадаа хэлж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй” гэв.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” нийслэлийн хэмжээнд өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 21, 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 45800 иргэнийг шинжилгээнд хамруулаад энэ ажил энэ сарын 23-ны 06.00 цагт дуусах юм. Өнөөдрийн байдлаар /2021.02.21/ иргэдийн дунд хийж буй “Нэг өрх-Нэг хаалга” шинжилгээгээр 78 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *