Categories
мэдээ

Стрессээс ангижрах хамгийн үр дүнтэй 7 арга

Хөл хорионы үеэр нийгмийн харилцаанд оролгүй гэртээ байх хугацаанд стрессдэж бухимдах зэрэг сэтгэлзүйн хямралд өртөх нь бий. Тэгвэл стрессийг хэрхэн даван туулах талаар шалгарсан аргуудыг хүргэе.

Стрессийг анх 1950-иад оны үед эндотронологич мэргэжилтэй Ханс Сели гэдэг хүн судалж, илрүүлж гаргаж ирсэн түүхтэй. Түүний хийсэн судалгаагаар орчин үеийн өндөр хурд, хэмнэлтэй хотын амьдрал үүсэн бий болохоос өмнө хүн төрөлхтөнд стрессийн зохих шинж тэмдэгүүд илэрдэг байсан боловч өнөөгийн хүмүүс бидэнд илэрч байгаа шиг ийм хүчтэй стрессддэг хүн олон зуун жилийн өмнө байгаагүй гэнэ.

Нэг. Хөгжим сонсох

Дуртай хамтлаг дуучин, эсвэл симфони оркестроо сонсох нь хүний тархи болоод бие махбодид эерэг нөлөө үзүүлж, цусны даралтыг бууруулж, кортизол хэмээх стрессийг үүүсгэдэг гол дааврыг багасгадаг аж. Ялангуяа нэгэн ижил хэмнэлтэй уянгын хөгжмүүдийг хойно хойноос нь дараалж сонсох нь хүний тархийг амрааж, оюун бодлыг эмх цэгцтэй болгоход нэн тустай болохыг эрдэмтэд олон жилийн өмнөөс судалж, тогтоосон байдаг аж.

Хоёр. Өөрийг чинь хамгийн сайн ойлгодог хүнтэй ярилцах

Барууны эрдэмтэд таны зовлонг ойлгож, хуваалцах хүн нь заавал сэтгэл зүйч байх албагүй гэдэг зөвлөгөөг өгч байна. Учир нь огт танихгүй сэтгэл зүйч нэртэй хүний өмнө очиж суугаад хамаг байдаг далан булчирхайгаа тоочиж байснаас өөрийг тань хамгийн сайн ойлгодог дотнын хүнтэйгээ асуудлаа ярилцах нь стрессээ тайлах хамгийн шилдэг аргуудын нэг юм.

Бүр өнгөрсөн зууны тавиад оноос эхлэн мэргэжлийн хүмүүсийн санал болгосоор ирсэн энэ арга хэзээ ч хуучирж, хоцрогдохгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл хүмүүс хоорондын амьд харилцаа, нэг нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэлийг ямар ч техник, гар утас, сошиал орлож чадах ёсгүй бөгөөд хүний стрессийг тайлж чадах хамгийн шилдэг субъект бол амьд хүн өөрөө билээ.


Гурав.
Түүнчлэн та өөртөө хамгийн шилдэг зөвлөгч байж чадна

Учир нь хүний хамгийн том дайсан, бас дотно найз нь хүн өөрөө л байж чадна хэмээн дээрх суутнууд үзсээр иржээ. Тиймээс заавал ойр дотнын хүн, найз нөхөд гэхгүйгээр өөрөө өөртэйгээ ганцаархнаа ярьж, асуулт асууж, түүндээ хариулж сурах нь тархи, бие махбодио амрааж, оюун санаагаа цэгцлэх хамгийн найдвартай арга юм.

Дөрөв. Хоол идэх. Гэхдээ мэдээж зөв хооллолт

Стрессийн түвшин, зөв хооллолт хоёр хоорондоо чухал хамааралтай болохыг бүр 1980-аад оны үеэс эрдэмтэд судалж, тогтоожээ. Та их стрессдээд байгаа үедээ амттан, бэлэн хоол, амьтны гаралтай мах зэргээс аль болох татгалзаж, оронд нь далайн гаралтай болон хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Нэг биш, бүр их олон төрлийн хоолыг өөрөө жорыг нь зохиогоод хийгээд идээд үзээрэй.

Тав. Инээдмийн кино үз

Инээх нь стрессийг тайлж, хүний сэтгэл санааг сайхан болгодог гэдгийг бүр эртний Ром, Египет, Месопотамын үеэс хүн төрөлхтөн сайн мэддэг байжээ. Тиймээс ч тэр үеийн эзэн хаадууд ордондоо алиалагч, алиа салбадай нарыг байнга байлгаж, тэднээр хошин шог тоглуулан үзэж, ханатлаа инээлдэн хөхөрдөг байсан гэдэг.

Зургаа. Халуун цайгаар стрессээ тайлж болно

Цайнд хүний бие махбодийг тайвшруулагч үйлчилгээтэй бодисууд багтдаг. Ингэж өдөртөө нэг бус, нэлээд хэдэн аяга халуун бүлээн цай уух нь зөвхөн стресс тайлаад зогсохгүй эрүүл мэндэд сайн гэдэг нь шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан билээ. Зарим хүмүүс цайнаас кофег илүүд үздэг. Гэвч кофе нь цусны даралтыг богино хугацаанд хүчтэй нэмэгдүүлдэг учир стресс тайлах биш, эсрэгээрээ сэтгэл хөөрлийг нэмэгдүүлэх магадлал өндөртэй хэмээн зарим судлаачид үздэг. Тиймээс кофены оронд сайн чанарын аагтай халуун бүлээн цайг санал болгож байгаа юм.

Долоо. Бөх унтаж амрах

Дутуу нойр бол стрессийг үүсгэдэг хамгийн гол хүчин зүйл. Эмч нар хүн өдөрт наймаас доошгүй цаг, их ядарч, өндөр ачаалал авсан бол араваас доошгүй цаг унтаж амрахыг зөвлөдөг. Тамхи байнга татаж, согтууруулах ундаа багагүй хэрэглэдэг атлаа эрүүл, урт насалсан хүмүүсийн нууцыг анагаах ухаан тэдгээр хүмүүс шөнийн нойроо маш сайн авч чаддаг байсантай холбон тайлбарлаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *