УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж улмаар Жаргалант сумын Магсаржав багт орших ЭСБА-ийн 60 айлд бууж гэрийн тусгаарлалтанд байх иргэдийн тоонд бүртгүүлжээ.
Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хорио цээрийн дэглэмийг зөрчиж 2021 оны 02-р сарын 15-ны өдөр нуур гарна гэдэг шалтгаанаар “Бичигт”-ийн постоор нэвтэрч Жаргалант сумын төвөөс гарчээ.
Яг энэ үед Ховд аймгийн нутаг дэвсгэр, сум орон нутгаас гарах орох хөдөлгөөн, нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах тухай Ховд аймгийн засаг даргын 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн А/дроб 62 тоот захиармж гарсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж засаг даргын захирамжийг үл тоож, эмч эмнэлэгийн ажилчдын зөвлөмжийг юман чинээ бодохгүй хорио цээрийн дэглэмийг ийнхүү зөрчиж сум сум дамжин өндөр настангуудтай золгуул хийж яваа зургаа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж олон нийтэд дэлгэжээ.