Categories
мэдээ нийгэм

Өрхийн сарын дундаж орлого өмнөх улирлаас 6 хувиар буурчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6 хувь) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 88.1 (5.8 хувь) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Улсын хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар сард 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл:

  • цалин хөлсний орлого 12.8 хувь,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 62.7 хувь,
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 12.4 хувь,
  • хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.6 хувь,
  • бусад орлого 9.5 хувийг эзэлж байна.

Мөн сард 1.6 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 63.9 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 11.9 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 6.0 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувь, бусад орлого 10.9 хувийг тус тус эзэлж байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.7 (0.9хувь) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 75.0 (4.9хувь) мянган төгрөгөөр буурчээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр 2020 оны 4 дүгээр улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.0 (1.7хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 17.5 (6.4хувь) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 17.3 (1.9хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх улирлаас 62.9 (4.4хувь) мянган төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 16.2 (5.3хувь) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 43.1 (4.5хувь) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *