ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрээр “Өнөөдөр 18 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Улмаар халдвар авсан өвчтөнүүдийн 1321 буюу 75,8 хувь нь эдгэрээд байна” гэсэн юм.
Нэгдүгээр сарын 29-н буюу өчигдөр 14495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотоос бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, давтан шинжилгээнээс илэрсэн байна. Өчигдөр Интермед эмнэлгээс 4 хүний хариу эерэг гарч батлагдлаа.
Өнөөдөр 32 шинэ тохиолдол илэрснээр Улаанбаатарт батлагдсан тохиолдол 908 боллоо. Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1742 боллоо.