Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН СУМ: Алба хаагчдын цалинг сард хоёр удаа олгож байх тухай Засаг дарга захирамж гаргалаа

Дундговь аймгийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын ажилтан, алба хаагчдын цалинг сард хоёр удаа олгож байх тухай аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Засаг дарга Ц.Мөнхбат 2021 оны анхны уулзалт, мэдээллийн цагаар энэ оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж байгаагаа мэдэгдэн “02” тоот захирамж гаргасан байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн нэгд “ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” хэмээн заасан байдаг ба тус аймгийн хэмжээнд аль ч байгууллага дээр энэхүү заалт хэрэгжихгүй байсан юм. Дээрх захирамжаар ажилтнуудынхаа цалин, хөлсийг сард хоёр удаа олгож байхыг бүх төрийн болон төрийн өмчит байгууллагад үүрэг болгож, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагад уриалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *