Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаанд танилцуулж байгаатай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Юуны өмнө Засгийн газрын гишүүдэд томилогдож байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. Гадаадад харилцаааны сайд Б.Батцэцэг танд хандаж нэг зүйл хэлье. Хөрс орнуудтайгаа хуурай газраар хиллэдэг манай улсын хувьд хилийн асуудал маргаангүй байх нь их чухал.
Хилийн асуудлаар гэрээг боловсронгуй болгож, шинэчилж, хүндэтгэн сахиулах нь чухал. Энэ асуудлыг хэрэгжүүлэхдээ ОХУ, Монгол Улсын хилийг дахин шалгах асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд анхааралдаа аваасай гэж хэлмээр байна. Манай улсын ОХУ-тай байгуулсан хилийн дэглэмийн гэрээгээр ОХУ, Монголын хилийг шалгах хугацаа нь болсон. Энэ ажлыг болж өгвөл эхлүүлээсэй гэж хүсэж байна.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар таниас нэг зүйл асууя. Хэвтээ тэнхлэгийн замын зүүн үзүүрийн 124.5 километр зам хөрш оронтойгоо холбогдоогүй байгаа. Үүнийг өнгөрсөн хугацаанд та их дэмжиж ажилласан. Гэхдээ цаашдаа үүнийг ажил хэрэг болгомоор байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам тээврийн салбарт орсон онцлох ажлуудын дунд хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил орсон. Үүний нэг нь яах аргагүй хэвтээ тэнхлэгийн 124.5 километр зам байгаа. Бидний төлөвлөснөөр энэ ажил 2022-2024 оны хооронд хийгдэнэ. Нийт санхүүжилт улсын төсвөөр гэсэн төсөөлөл байна. 123 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан.