Categories
мэдээ нийгэм

Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь зүү хийсэн гэжээ

Өнгөрсөн амралтын өдөр нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг завдсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн харьяат иргэн хандсан байна. Тэрбээр “Хоолноосоо найман ширхэг зүү олсон. Дээрх хэргийг шалгаж өгнө үү” хэмээн албаныханд ханджээ.

Тухайн иргэний хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлжээ.

Хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *