Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногт багтаан УИХ-д оруулна

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хуулийн хугацаа буюу тав хоногт багтаан УИХ-д оруулна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Өнгөрсөн баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Хуульд зааснаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бөгөөд хуулийн хугацаандаа багтаж саналыг оруулах юм байна. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаа маргааш буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр дуусаж байгаа тул маргаашдаа багтан саналаа оруулах ёстой болж байна.

Эрүүл мэндийн салбарт гарсан хариуцлагагүй явдлын улмаас У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр огцорсон. Цар тахлын үед шинэ Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг шуурхайлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *