УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох, Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөжээ. МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжиж, албан бичгээ Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа. Ерөнхийлөгч Ерөнхий сайдад томилуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм.