Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан баг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсад анх удаа “Амны хөндийн хүрцээр Гавлын кливус орчмын хордома хавдар авах мэс засал эмчилгээ”-г амжилттай хийжээ.
Энэхүү эмчилгээг хийснээр Монгол Улсад гавлын суурийн мэс засал эмчилгээний эхлэл болж, “Амны хөндийн хүрцээр” гавлын кливус орчмын хавдрууд түүнчлэн хүзүүний I, II нугаламын зарим хавдар, үрэвсэлт өвчин, хүн амын дунд тархмал тохиолддог хэрх өвчний үеийн хүзүүний шүдлэг сэртэнгийн эмгэгүүдэд эмчилгээ хийх шинэ арга нэвтрүүлж, нутагшуулахыг зорьж байна.