Categories
мэдээ нийгэм

Орон нутаг буцах хүсэлтэй 7500 орчим иргэнийг нутаг буцаана

21 аймгийн Онцгой комисстой хамтран хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж, иргэдээс шинжилгээ авах хуваарь гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй 7500 орчим иргэн Улаанбаатар хотод байна. Хөдөө орон нутаг буцах хүсэлтэй иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Шинжилгээний хариу гарсан иргэд хувийн унаатай бол хувийн унаагаараа зорчих боломжтой. Хувийн унаагүй иргэдийг аймгаас гаргасан нэгдсэн унаагаар тээвэрлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *