Улаанбаатар хотод байгаа Өвөрхангай аймгийн иргэдийг нутаг буцаах ажлыг энэ сарын 22-ноос 27-ны хооронд зохион байгуулж байна. Одоогоор нутаг буцах хүсэлтэй 1400 иргэд Улаанбаатараас ирэхийн тулд PСR шинжилгээ заавал өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээний хариу нь зөвхөн 24 цаг дотроо хүчинтэй аж. PCR шинжилгээгүй зорчсон иргэдийг 14 хоног тусгаарлаж, тусгаарлалтын төлбөрийг нь төлүүлэхээс гадна 500 хүртэлх мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг 14 хоног журамлахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ.
Нутаг буцахаар бүртгүүлсэн иргэдийн 400 гаруй нь хувийн тээврийн хэрэгслээр зорчих бол 1000 орчим иргэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хүсэлтээ өгсөн байна. Түүнчлэн иргэдийн 500 гаруй нь Арвайхээр суманд, 900 орчим нь бусад суманд очихоор бүртгүүлжээ.