Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Аззаяа: Эх, нярай хоёрт урам зориг хайрлах гэж энэ зургаа зурсан

Хэдхэн хоногийн өмнө дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг коронавирусийн халдвар илэрсэн гэх шалтгаанаар өвлийн хүйтэнд дулаан хувцас өмсгөлгүй. Ачаа бараа мэт тээвэрлэсэн үйл явдал болсон билээ. Уг үйл явдлыг үзээд эх, нярай хоёрын зургийг эерэг байдлаар зурж сошиалд маш олон хандалт авсан “Комик” зураач А. Аззаяатай ярилцлаа.

Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Аззаяа гэдэг 21 настай. ШУТИС-ын барилга архитектурын ангид суралцдаг. Мөн сонирхлоороо “Комик” зураг зурдаг.

No description available.

-Таны зураг энэ удаагийн жагсаалын бэлгэ тэмдэг боллоо. Та яг хэзээ зурсан бэ. Хоёр сайд огцрохоо мэдэгдсэний дараа таны зураг сошиалаар түгсэн шүү?

-Сошиалд зурсан зургаа тавьдаг болоод 4 жил болсон байна. Энэ хугацаанд сенсаци тарьсан. Хүмүүсийн анхаарал татсан үйл явдлын зураг аль болох зурдаггүй байсан. Саяны үйл явдлын бичлэгийг үзээд үнэхээр тэр эхийг өрөвдсөн. Дөнгөж төрөөд нэг ч хоноогүй. Нялх биетэй эмэгтэй хүнд тэгж хандаж байна гэж бодохоор л уйлчих гээд их хямарсан. Тэгээд эх, нярай хоёрт жаахан ч гэсэн дэм болох үүднээс эерэг хандлага түгээе гэж бодоод уг зургийг зурахаар шийдсэн.

No description available.

-Углаашин дээрх туулай бүжний чих гэх мэтийг нь нарийн гаргаж зурснаас үзэхэд та өнөө айхавтар бичлэгийг нь олон дахин үзсэнээс гарцаагүй?

Эх, нярай хоёрын бичлэг бүдэг байсан учраас тод зургийн хайж нэлээн олон мэдээний сайтуудаар орсон. Тэгээд олдсон зургаа хараад л даарч байгаа болов уу. Хурдан тэнхрээсэй гэж маш их хүссэн тиймээс аль болох дулаахан байдлаар мөн бодитоор зурмаар санагдаад жижиг сажиг зүйлүүдийн нарийн оруулж өгсөн.

-Уран бүтээлч хүн бүтээж буй дүрээ мэдэрч байж гаргаж ирдэг. Танд тэр үйл явдал ямар сэтгэгдэл үлдээв?

Би өөрөө их эмзэг, сөрөг мэдээлэл хараад тэр өдөртөө хямарчихдаг. Тэр өдөр энэхүү ээжийн бичлэгийг үзээд хүмүүс маш их бухимдсан. УОК, ЭМЯ руу чиглэсэн пост их явсан. Харин надтай адилхан мэдэрч байгаа хүмүүс олон болов уу гэж бодоод эерэгээр нөлөөлсөн, зөөллөсөн, эх, нярайд урам зориг хайрласан зүйлийг оруулах нь зүйтэй юм байна гэж бодсон.

-Таны энэ зургийн өнгө, өгүүлэмж нь зөөлөн, ерөөл билэгдсэн үгтэй учир хүмүүсийн сэтгэлд хүрсэн шүү?

Сөрөг мэдээлэл хурдан тардаг. Гэхдээ уншиж байгаа хүнийхээ сэтгэлзүйг гэмтээдэг юм шиг санагддаг. Миний зурсан зургийг маш олон хүн шэйрлэсэн. Олон хүний сэтгэлзүйд эерэг хандлага өгч чадсан байх. Ялангуяа эх хүний сэтгэлд их ойрхон очсон болов уу гэж бодож байна.

No description available.

.-Эх ,нярай хоёрын зургийг өөрөөр зурсан уу? Хэр хугацаанд зурсан бэ ?

– 30 минутад зурчихсан. Зүгээр л энэ ээж, нярай хоёр яг яаж байгаа бол гэж маш их санаа зовсон. Тийм болохоор яараад шууд л энэ чигээр нэг л удаа зурсан.

No description available.

-Таны энэ зургийн гол дүр болох тэр бүсгүй үзсэн болов уу?

Сайн мэдэхгүй байна. Гэхдээ үзсэн байгаасаа гэж хүсэж байна.

-Та хэдэн жил зураг зурж байна вэ. Голдуу ямар төрлөөр зурдаг вэ?

Наймдугаар ангиасаа яг зургийн чиглэлээр явъя гэж шийдсэн. Тасралтгүй 7-8 жил зурж байна. Ихэвчлэн “Комик” чиглэлээр зурдаг.

No description available.

-Анхны бүтээл гэдэг хүнд мартагддаггүй шүү дээ. Таны анхны зураг?

Хамгийн анх 7 настай байхдаа. Дэвтрнийхээ ард байдаг гүнжийн зургийг зурчхаад ээждээ үзүүлсэн чинь хүүе ээ миний охин яасан гоё зурдаг юм бэ гээд аавд харуулаад бүгдээрээ намайг их магтсан. Тэр үеэ ерөөсөө мартдаггүй юм.

No description available.

-Та зургийнхаа сэдлийг хаанаас олж авдаг вэ?

-Автобусанд явж байхдаа мөн ганцаараа алхаад явж байхдаа бодолтойгоо хоёулханаа болсон үед гоё санаанууд орж ирдэг. Түүнчлэн сонирхолтой шинээр гарсан кинонуудаа ч юм уу ер нь д надад хүчтэй мэдрэмж төрүүлсэн зүйлийг л зурах сэдэл төрдөг.

No description available.

Таны цаашдын зорилго?

-Их олон зүйлд суралцмаар байна. Бүр илүү гоё зурж сурах, гадаад хэлнийхээ мэдлэг дээшлүүлэх. Хөгжим тоглож сурах гэх мэтчилэн олон зүйлийг хүсэж мөрөөдөж байна. Мөн мэргэжлээ дээшлүүлээд дизайнераар магистр хамгаална гэх мэт зорилгуудыг өөртөө тавьсан байгаа.

No description available.

-AZUKA пэйж хуудсаа хэзээ нээсэн бэ? Гол дүрийн комик зургаа өөртөөгөө адилхнаар зурсан гэж сонссон ?

-2017 онд нээсэн. Зурагдаж байгаа комикууд ихэвчлэн надад тохиолдсон хөгжилтэй дурсамжуудаа зурдаг.

Сэтгүүлч Д.Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *