УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжүүлэн УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна.
Ковид-19 цар тахал дэгдэж, дотоодод хөл хорио тогтоосны улмаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч ,нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болсон. Иймд малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд тэтгэврийн шимтгэлийг нөхөн төлөх хугацаа 2021 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл баталсныг2022 оны нэгдүгээр сарын нэгэн болгон өөрчлөх болон бусад заалтуудыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ийн гишүүн С.Бямбацогт “Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ иргэдэд ач холбогдлыг нь ойлгуулж, хуулиа таниулах нь чухал байна. учир нь энэ хууль зөвхөн малчид гэлтгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг нийт 160 гаруй мянган иргэнд хамааралтай. Тэд нийгмийн даатгалаа нөхөн төлөөд ирээдүйд төлсөн мөнгөнөөсөө урт хугацаанд тогтмол тэтгэвэр авах боломж бүрдэнэ” гэлээ.