Өчигдрийн /2020.01.21/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2,278 зорчигч хот руу нэвтэрч, 1,433 тээврийн хэрэгслээр 2,796 зорчигч хотоос гарсан байна.
Нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 79 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Хот руу зөвшөөрөлтэй 268 тонн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Харин таван тээврийн хэрэгслээр 83 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ.