Categories
мэдээ нийгэм

О.Батханд: Жагсаалд Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар ч оролцоогүй гэдгийг мэдэгдэж байна

Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд “Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга намайг өрөөндөө дуудаж уулзлаа. Нийслэлд нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван жагсаал болсон. Энэ жагсаалыг зохион байгуулсан хүний тоонд О.Батханд миний нэр орсон байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг аливаа хэрэгт холбоотой болохыг тогтоодог вэ? Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Ардчилсан Монгол Улсын иргэн ямар учраас ямар асуудалд холбогдсон гэдгээ асуух эрхтэй гэж бодож байна. Би 2012 оноос хойш АН-ын гишүүний үзэл баримтлалдаа хэвээр байгаа. Ялсан болон ялагдсан талд очиж үзээгүй. Энэ үеэс хойш би АН-ын олон лидерүүдийн уналт босолтыг нүдээрээ харж байсан хүн. Жагсаал цуглаан зохион байгуулсан болзошгүй гээд мэдээллүүд яваад байна. Ц.Туваан, С.Эрдэнэболд нарын хүмүүсийн нэр холбогдож байна. Үнэн ба Зөв намын тэргүүн А.Отгонбаатар гэрийн халат болон шаахайтай жагссан. Түүний ярьж байгааг сонсоод шударга монгол хүн байна гэж харж байснаас би энэ хүнтэй холбогдоогүй. Тухайн өдөр Сүхбаатарын талбайд бүх намын төлөөлөл оролцсон. ХҮН намын дарга Т.Доржханд лайв хийж байсан. Зон олон намын тэргүүн Э.Одбаяр, Л.Гүндалай зэрэг хүмүүс бас жагсаалд оролцсон. Талбайд болсон жагсаалд ард түмэн өөрийн сэтгэлийн дуудлагаар ирсэн. Энэ үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар ч оролцоогүй гэдгийг мэдэгдэж байна. Илтэд гүтгэсэн мэдээлэл явж байгаа учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *