Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа талаар мэдэгдлээ. Дөнгөж амаржсан эхийг нярайн хамт эмнэлэгт хооронд зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан үйлдэлд Ерөнхий сайдаас гадна шат шатны байгууллага хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд олон нийтийн өмнө гарч ирж, ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргасан билээ.