Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хүсэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ хууль, тогтоолын төслөө хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор бус нийт гишүүдийн олонхиор баталдаг болсон. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жилийн дараа огцорч байна.

Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой” гэлээ. Мөн хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулахаар төлөвлөж байгаа учраас богинохон хугацаанд дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *