Хятадын Ухань хот коронавирусний улмаас хөл хорио тогтоосон цагаас хойш яг нэг жил энэ долоо хоногт тохиож байна. Өнөөдөр тус хотын иргэд гудамжиндаа амны хаалтгүйгээр чөлөөтэй явдаг болжээ. Хот цар тахлаа ялан дийлсний тэмдэг болгон коронавирусийн үзэсгэлэн нээсэн байна.
Коронавирусийн музейг өмнө нь COVID-19 өвчтэй хүмүүсийг эмчилж байсан эмнэлэгт зохион байгуулжээ. Музейн үзмэрт тухайн үед эмч, улс орны өнцөг булан бүрээс ирсэн сайн дурын хүмүүсийн өмсөж байсан дүрэмт хувцас зэргийг дэлгэн тавьжээ. Түүнчлэн вирустэй хэрхэн тэмцэж байгааг харуулсан гэрэл зураг, баримтуудыг сонирхуулсан байна. Мөн түүнчлэн цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаад амиа алдсан хүмүүст зориулсан тусгай хэсэг ч байгуулжээ.
“Ухань хотын иргэд их зүйлийн ард гарч чадсан, үнэхээр гайхалтай хүмүүс. Тэд хотынхоо тусгаарлалтын үеэр өөрсдийнхөө эрс чөлөөг зольж, Хятад улсыг цар тахалтай тэмцэхэд асар их хувь нэмрээ оруулсан. Тусгаарлалт тавигдахад л би Ухань хотод очиж үзэх ёстой юм байна гэдгийг ойлгосон” хэмээн үзэсгэлэнгийн үйлчлүүлэгч Чен Дази мэдэгджээ.
Хотын захиргаа коронавирусийн сэдвийг жуулчдаа татах хэрэгсэл болгон ашиглахаар төлөвлөж байна. Учир нь Ухань хот COVID-19-ийн өлгий гэдгээрээ дэлхий нийтэд алдартай болсон билээ.