ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,584 болсноос дотоодын халдварын тоо 1082 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 526 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 7 , хүндэвтэр 55, хөнгөн 462 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 13 хүн эдгэрч дараагийн ачлалт тандалтын шат руу шилжлээ.